Жинхэнэ багштай ярилцаж байгаа мэт англиар ярь
Чамайг сонсож, алдааг чинь тэр дор нь засах AI багштай чөлөөтэй ярилцаарай. Тоглонгоо сурах болохоор гурав хоноод л хаячихгүй, цааш үргэлжлүүлмээр санагдана.
Карт хэрэггүй, хоёрхон минутын дараа анхны хичээлээ эхлүүл.
Tutoro яагаад хувийн багшийг орлоод зогсохгүй, түүнээс илүү вэ?
Tutoro-той чи яг багштай хичээллэж байгаа юм шиг англиар ярьж, сонсож, уншиж дадлага хийнэ.
Сард $400
Үнэгүй
Долоо хоногт хоёр хичээл
24/7
Багшийн хөтөлбөр
Чамд тааруулна
Жинхэнэ хичээл шиг ярилцаж сур
Чи ярьж, багш чинь хариулна. Яриан дундаа тайлбарлаж, дасгал ч өгнө.
Ямар ч нөхцөлд ярьж сур
Ажлын ярилцлагад орж, эмчид үзүүлж, адал явдалд оролцож үз, эсвэл өөрийнхөө нөхцөлийг зохиогоорой.
Хэнтэй ярилцахаа өөрөө сонго
Багш бүр өөрийн гэсэн аялга, зан араншинтай. Яриа нийлэх багшаа сонго.
Юугаа сайжруулахаа шууд хар
Хичээл бүрийн дараа оноогоо харж, ямар алдаа давтаад байгаагаа мэдэж ав.
Сурсан үгсээ мартахгүй
Мартах дөхсөн үгсээ жижиг тоглоомуудаар давтсаар сайн тогтоож авна.
Зүгээр гүйлгэх биш, алхам алхмаар сур
Хичээл бүрээр газрын зураг дээр урагшилж, нэг ертөнцөө дуусгахад дараагийнх нь нээгдэнэ.
Чи ч, дүр чинь ч түвшин ахина
Өөрийн дүрээ бүтээгээрэй. Хичээл бүрээр дүрийн чинь түвшин ахиж, дээд лигүүд рүү дэвшинэ.
Хичээл
Чамд үргэлж завтай багш
Өөрийн түвшинд тохирсон 10 минутын хичээлийг хүссэн үедээ хийгээрэй. Олон сургалтад ярих дадлага орхигддог бол энд хичээл бүрээр ярьж сурна.
Багшаа сонго
Өөрт таалагдах аялга, зан төрхтэй багшаа сонго. Солимоор санагдвал ганц дарахад л болно.
Яриад эхлээрэй
Ярилцах зуур багш чинь богино дасгалууд өгнө. Хүчээр цээжилж, самбар дээрх дүрэмтэй зууралдах хэрэггүй.
Үр дүнгээ хар
Хариулах бүрд багш чинь алдааг засаж өгнө. Хичээлийн төгсгөлд юугаа сайжруулах хэрэгтэйгээ тайлангаас хараарай.
Газрын зураг дээр урагшлаарай
XP цуглуулж, газрын зураг дээрх дараагийн цэгийг нээгээрэй. Тогтоож амжаагүй үгсээ дараа нь тоглонгоо давтана.
Яриа
Сонсгол
Үгийн утга, хэрэглээ
Цээжлэхгүйгээр сурах хэл зүй
Хичээл үзээрэй
20+ багштай янз бүрийн нөхцөлд англиар ярьж дад
Ярьж, бичиж, дасгал хийгээрэй. AI багш чинь алдааг шууд засаж өгнө, тэгэхээр чи ямар ч үед англиар итгэлтэй харилцаж чадна.
Sophia
Margaret
Кай
бусад
Дуу хоолойн бичлэг
I'd like a table for two, please.
Хариултаа бичээрэй
Could we sit by the window?
Өгүүлбэр бүтээгээрэй
Seven o clock works for us
Дүрээ бүтээж, хүссэнээрээ хувцасла
Гол дүр нь чи өөрөө болохоор сурах ч тоглох шиг хөгжилтэй. Дүрээ бүтээгээд, хичээлээ ахиулах тусам шинэ хувцас, гоёл чимэглэл нээгээрэй.
Нүдний шил
Малгай
Дээгүүр өмсөх хувцас
Доогуур өмсөх хувцас
Гутал
Нүүр
Хөмсөг
Хамар
Уруул
Хичээлүүд жагсаалтад биш, газрын зураг дээр
Хичээлийн жагсаалт гүйлгэхийн оронд аялалд гараарай. Хичээл бүрээр амьдралд тохиолддог нөхцөлд ярьж сурна, шинэ газар нээх бүрдээ хэр ахиснаа харна.
Арал бүр нэг хичээл, дуусгахад дараагийнх нь нээгдэнэ. Цааш юу үзэхээ бодож суухгүй, шууд үргэлжлүүлээрэй.
Word Battle
Нуга
Анхны үгс
Тоо ба цаг
Кофе захиалах
Шинэ хүнтэй танилцах
Цөл
Зам асуух
Буудалд бүртгүүлэх
Хоёулхнаа оройн хооллох
Асуудал гарлаа
Уул
Ажлынхаа тухай ярих
Эелдгээр санал зөрөх
Ярилцлагын асуултад хариулах
Биеэ барилгүй хөөрөлдөх
Цас
Бусдын бодлыг өөрчлөх
Бодож байгаагаа ярих
Ярианд хэрэглэдэг хэлц үгс
Ярианд өөртөө итгэлтэй оролцох
Word Battle
Word Battles-д жинхэнэ тоглогчидтой өрсөлдөж, ял
Өмнөх хичээлүүдийнхээ үгсээр 60 секундэд өрсөлдөгчөөсөө олон зөв хариулт өгөөрэй. Хожсон ч, хожигдсон ч үгсээ улам сайн тогтооно.
Чи
Marta
Давхар XP
Бамбай
Нэмэлт хугацаа
Зөв үгийг сонго
gentle
элбэг
Шагналаа цуглуулаад, урамтайгаар үргэлжлүүл
Шагнал авах бүрд маргааш дахиад хичээллэмээр санагдана.
Streak
Нэг өдөр алгасвал гал чинь унтарна. Ердөө л энэ, гэхдээ өдөр бүр хичээлээ хийх сэдэл болдог шүү.
XP
Хичээл, тулаан, стори бүрээс XP аваарай. Цуглуулсан XP чинь энэ долоо хоногт лигтээ хэддүгээрт орохыг шийднэ.
Almases
Хичээллэх зуураа Almases цуглуулаарай. Түүгээрээ багш, эд зүйл, хүч нэмэгч аваарай.
Өөртөө тохирох цагтаа
Тоглонгоо үгээ давт, интерактив стори унш
Word Rider тоглонгоо байнга алддаг үгсээ давтаарай. Стори дээр текстээ сонсож, дурын үгэн дээр дараад утгыг нь харж, асуултад хариулаарай.
Дараагийн лигт дэвшиж, англи хэлээ сайжруул
A1 → B2
Даваа гараг бүр чи 30 суралцагчтай бүлэгт орж, цуглуулсан XP-ээрээ өрсөлдөнө. Долоо хоногийн эцэст дээгүүр байрт орвол лиг ахина, сүүл мушгивал доошилно.
Чи эндээс эхэлнэ
Bronze лигээс доош унахгүй. Нийт арван лиг бий, дараагийн лигт дэвших бүрдээ Almases авна.
Bronze
Silver
Gold
Sapphire
Ruby
Суралцагчдын сэтгэгдэл
Долоо хоногоос дээш хичээллэсэн хүмүүсийн сэтгэгдлээс.
Эцэст нь англиар үнэхээр яриулдаг апп оллоо!
L.K.
AI багштай ярихад хүнтэй ярьж байгаа юм шиг л санагдсан. Амаар хариулаад, ярилцаж байхдаа л тайлбар авч болдог нь таалагддаг.
M.R.
Хэл сурах хэд хэдэн апп туршиж үзсэн ч ихэнх нь долоо хоноод л нэг хэвийн санагддаг байсан. Tutoro харин яриан дундаа дасгал хийлгэдэг болохоор хамаагүй сонирхолтой.
A.S.
Ярианы дасгал нь хамгийн их таалагддаг.
N.P.
Хичээл хийж байгаа гэхээсээ илүү тоглож байгаа юм шиг. Тэгээд өдөр бүр дахин ормоор санагддаг.
D.M.
Хаана байгаагаасаа хамаараад ярьж ч болно, бичиж ч болно. Энэ нь их таалагддаг.
S.T.
Хичээлүүд нь богинохон, ойлгомжтой, гол зүйлдээ төвлөрсөн. Завсарлагаараа нэгийг хийчихдэг болохоор нэг их цаг гаргах ч хэрэггүй.
J.B.
Багш алдааг маань их энгийнээр тайлбарладаг. Буруу хариулсан ч юугаа засахаа шууд ойлгодог.
E.K.
Word Battles л хамгийн их таалагддаг байх. Хэн нэгэнтэй өрсөлдөхөөр үг давтах хамаагүй хөгжилтэй болчихдог.
R.V.
Арлын зураг дээр хэр урагшилснаа харах их урамтай.
C.N.
Өмнө нь англиар ойлгохдоо сайн ч ярихдаа тааруу байсан. Tutoro дээр тогтмол хичээллээд, одоо амаар хариулахдаа хамаагүй чөлөөтэй болсон.
I.G.
Стори нь энгийн, хэрэгтэй, бас харахад гоё. Мэдэхгүй үгээ дараад утгыг нь харж болдог нь бүр ч таалагддаг.
F.L.
Миний туршиж үзсэн англи хэлний аппуудаас хамгийн сонирхолтой нь байх шүү.
T.A.
Яриа нь бэлдсэн хэдэн асуулт, хариултаар хязгаарлагддаггүй нь таалагддаг. Гэнэт өөр юм асуусан ч багш түүртэлгүй яриагаа үргэлжлүүлдэг.
V.H.
Дуудлагын дасгал хийгээд олон жил буруу дуудаж явснаа анзаарсан.
P.D.
Англи хэлээ өдөр бүр үздэг зуршилтай болчихлоо.
G.S.
Streak, лиг, шагналууд намайг үнэхээр идэвхжүүлдэг юм байна. Уг нь яриагаа сайжруулах гэж татсан ч тоглоомынх нь ачаар тогтмол хичээллэдэг болчихсон.
B.R.
Хичээл хийхээс илүү зүгээр л англиар ярьж дадлага хиймээр үед «Чөлөөт яриа» яг тохирдог.
K.M.
Миний түвшинд яг таардаг. Анхан шатны хичээлүүдийг дахин дахин үзэх шаардлагагүй нь сайхан.
H.C.
Багшаасаа хүссэн үедээ асууж болдог нь их таалагддаг. Зүгээр нэг дасгал хийдэг апп гэхээсээ илүү хувийн багштай хичээллэж байгаа юм шиг санагддаг.
O.J.
Яриа, тоглоом, стори гээд ээлжлээд хичээллэх их таалагддаг. Өдөр бүр нэг л зүйлээ давтаад байгаа юм шиг санагддаггүй.
W.P.
Хэдхэн долоо хоногийн дараа л англиар илүү өөртөө итгэлтэй ярьдаг болсон. Хамгийн том өөрчлөлт нь өгүүлбэр бүрээ дотроо орчуулж байж хэлэхээ больсон.
M.C.
Бусад хэлний аппыг бодвол өөрөө ярьж, оролцох зүйл хавьгүй их.
Y.R.
AI-тай ярилцах гэж л энэ апп руу байнга ордог. Хүнтэй нүүр тулж ярилцахтай бараг адилхан дадлага болдог юм.
A.N.
Word Rider-ийг нэг эхэлчихээр тоглоод л баймаар юм.
D.K.
Одоо бүр дараагийн хичээлээ тэсэн ядан хүлээдэг болсон. Өмнө нь англи хэлний ямар ч сургалтад суухад ингэж байгаагүй.
L.F.
Англи хэл сурах их шинэлэг арга байна. Дасгал сайн хийлгэдэг, бас тоглоомтой болохоор уйдахгүй.
R.S.
Ярианы дадлага хийхэд үнэхээр сайн. Янз бүрийн дүрд орж ярилцах нөхцөлүүдээс бүр олныг нэмээсэй.
N.V.
Ер нь их дажгүй апп, хичээлүүдээ ч сайн бодож хийжээ. Заримдаа энерги хүссэнээс хурдан дуусчихдаг ч тэр нь харин долоо хоногийн турш бага багаар хичээллэхэд тусалдаг.
E.T.
AI багш, ярианы хичээлүүд нь үнэхээр сайн. Аватарын хувцас, төрхөө өөрчлөх сонголтууд нь арай олон бол бүр гоё.
J.M.
Анхны хичээлээ хоёрхон минутын дараа эхлүүл
София чамайг хүлээж байна. Үнэгүй хичээллэ, карт хэрэггүй.